Украины Зэвсэгт хүчин зуны улиралд сүйрнэ гэж цэргийнхэн үзэж байна. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Оросын цэргүүд Украины нутаг дэвсгэрт аажмаар нэвтэрч байгааг олон нийтэд мэдэгдлээ. Тэрбээр, Фронтыг барихын тулд Киевт зэвсэг, тоног төхөөрөмж, нисгэгчгүй онгоц хэрэгтэй байна. Барууны орнууд Иранаас Израйлыг чиглэсэн нисэгчгүй нисэх онгоцны довтолгоог эсэргүүцсэнтэй ижил тэнцэх цэргийн тусламж бидэнд хэрэгтэй.
Оросын цэргүүд Украины бараг бүх дулааны цахилгаан станцыг устгаж чадсан бөгөөд бусад гол обьект руу чиглэсэн дайралтыг зөвхөн агаарын довтолгооноос хамгаалах Patriot, IRIS-T, SAMP/T, NASAMS системүүд л зогсоож чадна гэж мэдэгдээд байна. Түүнчлэн Зеленский Европын холбоо, АНУ-ын Конгрессоос дэмжлэг үзүүлэх асуудлаар Америкийн түншүүдтэй харилцана гэдгээ онцолжээ.
Нөгөө талаар Politico-д ярилцлага өгсөн цэргийн шинжээчид Украины армийн эгзэгтэй байдлын талаар ярьж эхэлсэн байна. Тэдний үзэж байгаагаар энэ зун фронтын шугам нурж магадгүй. Цэргийн тоогоор давуу ОХУ-ын Зэвсэгт хүчин довтолгоогоо эхлүүлэх бөгөөд сум, орчин үеийн зэвсгийн хомсдол, өршөөлгүй бөмбөгдөлт, тулааны талбарт учирсан гарз хохирол зэрэг нь Украины армийн сэтгэлзүйд нөлөөлж, Киев шийдвэрээ алдаж магадгүй гэж тэд үзэж байгаа аж.