Израилийн агаарын довтолгооны бай нь Исфахан хотын ойролцоох цэргийн нисэх бааз байсан гэж Нью-Йорк Таймс сонин мэдээллийн эх сурвалжаас иш татан мэдээлэв.
Баасан гарагийн өглөө Ираны төв хэсэгт орших Исфахан хотын ойролцоох агаарын баазад цохилт өгсөн гэж Ираны гурван албаны хүн сонинд мэдээжээ. Энэ удаагийн агаарын цохилтын ард ямар аль улс байгааг хэлээгүй байна.
Фарс агентлаг үүнээс өмнө Исфахан хотод дэлбэрэлтийн чимээ сонсогдсон тухай мэдээлсэн бөгөөд дэлбэрэлт хотын баруун хойд хэсэгт сөнөөгч онгоц байрлаж буй цэргийн баазын ойролцоо болсон талаар дурджээ.
Ираны төрийн мэдээллийн IRNA агентлаг сүүлийн мэдээндээ үүсэж болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх үүднээс хэд хэдэн бүс нутагт Ираны агаарын довтолгооноос хамгаалах системийг идэвхжүүлсэн тухай өгүүлсэн байна.
Ираны Кибер орон зайн үндэсний төвийн төлөөлөгч Хоссейн Далириан хэлэхдээ, гурван нисгэгчгүй онгоцыг тус улсын Агаарын довтолгооноос хамгаалах хүчин амжилттай устгасан, одоогоор пуужингийн довтолгооны тухай мэдээлэл ирээгүй байна гэжээ.
Энэ талаар “CBS News” зэрэг мэдээллийн сувгууд Израйль Ираны долоон хот руу пуужингаар довтолсон. Израилийн пуужин Ираныг оносон хэмээн АНУ-ын албаны хүмүүсээс иш татан мэдээлж байна. Израйль Ираны цөмийн дэд бтцэд халдаж болзошгүй гэж яригдаж байсан билээ. Хэрэв энэ биелэлээ олбол бүс нутагт маш аюултай байдал үүсэх юм.