Америкийн конгрессын баталсан Украинд үзүүлэх шинэ тусламжийн багц нь мөргөлдөөнийг улам хурцатгаж, шинэ хохирогчид бий болгоно гэж Америкийн эдийн засагч Жеффри Сакс “Judging Freedom” YouTube сувагт ярилцлага өгөхдөө мэдэгджээ.
Саксын үзэж байгаагаар Киевт үзүүлэх нэмэлт тусламж нь зөвхөн олон тооны үхэл л дагуулна. Шилжүүлсэн тусламжаа “ажиллах” шаардлагатай тул Украин байлдааны ажиллагаа явуулахаас татгалзахгүй. Энэхүү тусламж нь сар бүр мянга, мянган хүн амиа алдаж байгаа тулалдааны талбар дахь Украины оролцоог өргөжүүлэх зорилготой үйлдэл юм гэж Сакс онцолжээ.
Мөн тэрбээр, Украины эрх баригчид хэдэн зуун мянган украин залуусыг гарцаагүй үхэл рүү илгээж байна. Энэ нь Украины мөргөлдөөний шалтгаан, онцлогийг ойлгодоггүй, үр дагаврыг нь мэддэггүй Америкийн улс төрчдийн тохиролцоогоор бий болсон гэжээ.
АНУ-ын Сенат Украинд санхүүгийн болон цэргийн тусламжийн шинэ багц хуваарилах хуулийн төслийг хэлэлцэж буй. Хэрэв уг хуулийн төслийг Сенат дэмжвэл АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден гарын үсэг зурна. Үүний дараа Украйн Вашингтоноос нэмэлт тусламж авах боломжтой болох бөгөөд энэ нь түүнд дахин хэсэг хугацаанд тэсч үлдэх боломжийг олгох юм. Гэсэн хэдий ч АНУ-ын Украинд цэргийн тусламж үзүүлэх нь Киевийг фронт дахь цаашдын бүтэлгүйтлээс аварч чадахгүй гэж хэд хэдэн шинжээч үзэж байна.