ОХУ-ын Зэвсэгт хүчин Украины зэвсэгт хүчний объектуудад цохилт өгсөөр байна. Өчигдөр өдөр Одесс хотод агаарын довтолгооны дохио дуугарсан бөгөөд Хотын захиргааны тэргүүн Олег Кипер өөрийн Telegram сувгаар дамжуулан Одессын оршин суугчдыг хоргодох байранд очихыг уриалсан байв. Орон нутгийн хэвлэлүүд хотод дэлбэрэлт болж буй талаар мэдээлжээ.
Дэлбэрэлтийн чимээ олон газарт сонсогдсон бөгөөд дараа нь хотын хэд хэдэн дүүрэгт цахилгаан тасарсан байна. Мөн агаарын довтолгооны дохио нь Днепропетровск, Кировоград, Николаев, Черкасск мужуудад мөн ажиллажээ. ОХУ-ын Батлан хамгаалах яамны мэдээлснээр Оросын Зэвсэгт хүчин зөвхөн Украины Зэвсэгт хүчний цэргийн болон эрчим хүчний объектууд болон холбогдох дэд бүтцэд халдсан гэнэ.
Хариуд нь Украины эрх баригчид агаарын довтолгооноос хамгаалах системд зориулсан пуужингийн хомсдолтой байгаа тухай мэдээлж байгаа бөгөөд АНУ-аас цэргийн тусламж үзүүлэх шинэ багц батлах хугацаа хойшлогдсонтой холбоотойгоор ийм нөхцөл байдал үүссэн хэмээн тайлбарлаж байна.
Гэсэн хэдий ч энэ багцыг Төлөөлөгчдийн танхим болон Сенат баталсан бөгөөд одоо Америкийн ерөнхийлөгч Жо Байдены гарын үсгийг авах л үлдлээ. ОХУ-ын Зэвсэгт хүчнийхэн цохилт өгсний дараа Одессад гал гарч байгааг камержуулсан гэжээ.