БНАСАУ-ын эсрэг хориг арга хэмжээг чангатгах АНУ-ын хүсэл нь Пхеньяныг цэргийн хүчин чадал, цөмийн чадавхаа улам бүр нэмэгдүүлэхэд хүргэж байна гэж БНАСАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Ким Юн Чол мэдэгдэв. “Хэрэв АНУ шинэ хориг арга хэмжээ авбал бид АНУ-ын хамгийн их эмээж буй эрх мэдлээ нэмэгдүүлэх шинэ боломжийг алдахгүй” гэж дэд сайд хэлснийг Хойд Солонгосын төв мэдээллийн агентлаг дамжуулжээ.
Мөн Ким Юн Чол “АНУ-аас ирэх цөмийн аюулаас болж БНАСАУ цөмийн зэвсэг бүтээхээр шийдсэн” гэдгийг дурдаад “АНУ-ын үргэлжилсэн дайсагнасан бодлого, түүний хориг арга хэмжээ, дарамт шахалтаас болж бид хурдан, сатааралгүйгээр урагшилж, дэлхийн цөмийн гүрний статустай болсон” гэж хэмээн онцлон дурджээ.
Энэхүү мэдэгдэл нь НҮБ-аас Умард Солонгосын эсрэг авсан хориг арга хэмжээний хэрэгжилтэд хяналт тавих шинжээчдийн бүлгийн бүрэн эрхийн хугацаа дуусах дөрөвдүгээр сарын 30-ны өдөртэй давхцаж байна. Гуравдугаар сард тус байгууллагын Аюулгүйн зөвлөл тус бүлгийн бүрэн эрхийг нэг жилээр сунгах тогтоолын төслийг эсэргүүцэж, үүнд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлсэн билээ.
Ким Юн Чол түүнчлэн Америкийн өнөөгийн засаг захиргаа хориг арга хэмжээний дарамтаа үргэлжлүүлж байгаа нь шинэ санаачилга биш. БНАСАУ хагас зуу гаруй жилийн турш дайсагнагч хүчний хориг арга хэмжээнд амьдарч байгаа гэдийг тодотгон хэлжээ.