Д.Трамп АНУ-ын долоон муж улсын зургаад Жо Байденыг тэргүүлж байна

Насанд хүрсэн америкчуудын бараг тал хувь нь Дональд Трампыг АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхийг дэмжиж байгаа бол 43 хувь нь Жо Байденыг дэмжиж байна. Лхагва гарагт гаргасан Bloomberg News агентлагийн захиалгаар Morning Consult-аас явуулсан судалгааны үр дүнгээр Жо Байден Д.Трампыг Мичиган мужид хоёр хувиар л тэргүүлж байна.

Аризона мужид санал асуулгад оролцогчдын 49 хувь нь “хэрэв өнөөдөр сонгууль болсон бол” Трампын төлөө саналаа өгнө гэсэн бол 42 хувь нь Байденд саналаа өгөх байсан гэдгээ тэмдэглэжээ. Үүнтэй төстэй нөхцөл байдал Жоржид ажиглагдаж байна. Санал асуулгад оролцогчдын 49 хувь нь экс Ерөнхийлөгчийг дэмжсэн бол 43 хувь нь Байденд саналаа өгөхөө илэрхийлжээ.

Мөн Висконсин мужаас санал асуулгад оролцогчдын 48 хувь нь Трампыг, 44 хувь нь АНУ-ын одоогийн Ерөнхийлөгчийг дэмжиж бол Невада, Хойд Каролина мужид ялгаа арай өөр байна.

Пенсильвани мужид ялгаа бага байсан. Мудалгаанд оролцогчдын 47% нь Трампыг, 46% нь Байденыг дэмждэг гэж хариулсан бол Свинг мужуудын ихэнх сонгогчид ирэх саруудад эдийн засгийн нөхцөл байдал улам дордоно гэж найдаж байгаагаа хэлжээ.

Санал асуулгад оролцогчдын 34% нь хэнд санал өгөх, хэнийг сонгох вэ гэдэг дээр эдийн засгийн хүчин зүйлүүд чухал үүрэг гүйцэтгэнэ гэж үзэж буйгаа тэмдэглэжээ. Судалгаанд оролцогчдын 51% нь эдийн засгийн асуудлыг шийдвэрлэхэдээ Трампт илүү гэсэн бол 36% нь Байденыг гэж онцолсон байна.

Судалгаанд Аризона, Жоржиа, Мичиган, Невада, Хойд Каролина, Пенсильвани, Висконсин зэрэг мужуудаас сонгогчдын нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн 4969 сонгогч хамрагдсан байна. Судалгааг дөрөвдүгээр сарын 8-наас дөрөвдүгээр сарын 15-ны хооронд цахим хэлбэрээр явуулжээ.

Байден, Трамп хоёр Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихэд шаардлагатай тооны саналыг авсан бөгөөд ирэх зун болох Ардчилсан болон Бүгд найрамдах намуудын чуулган дээр нэр дэвшүүлэх юм. АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль 2024 оны арваннэгдүгээр сарын 5-нд болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *