Улаанбаатар хотын Бонд босгох төсөлд ЕБХБ-тай хамтран ажиллана

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар өнөөдөр Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банкны Төв Азийн бүс хариуцсан захирал Сузанна Харгитай тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Улаанбаатар хотод 2024-2028 онд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төсөл хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл өгөхийн зэрэгцээ хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов.

Уулзалтын эхэнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар ирсэн төлөөлөгчдөд талархал илэрхийлэн, “Улаанбаатар хотын бонд босгох талаар болон нэн тэргүүнд шийдвэрлэх шаардлагатай сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлэх, ачаа тээврийн нэгдсэн логистикийн төв байгуулах, нийслэлийн замыг сайжруулах, явган хүний болон дугуйн замын сүлжээг нэмэгдүүлэх, инженер, техникийн чиглэлийн албан хаагчдын ур чадварыг нэмэгдүүлж, чадавхыг бэхжүүлэх чиглэлд хамтран ажиллах сонирхолтой байна” хэмээлээ.

Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банкны Төв Азийн бүс хариуцсан захирал Сузанна Харгитай Улаанбаатар хотын бондыг санхүүжүүлэх төсөл болон цаашдын олон төсөл хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэх боломжтой ба цаашид ч үргэлжлүүлэн үр дүнтэй хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *