Өнгөрсөн долоо хоногт Цагдаагийн байгууллагаас мэдээлэл хийж, “Ачит-Ихт” ХХК-ийн асуудлыг дэлгэж, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж болон П.Цагаан нарын “VIBER” чатыг олон нийтэд дэлгэсэн билээ. Түүнчлэн Ц.Элбэгдоржийг яллагдагчаар татах талаар мэдээлж байсан юм. Мөн ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын Мөрдөн шалгах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга Э.Сэргэлэн “АНУ-аас ялтан солилцох, хэрэгт эрэн сурвалжлагдаж байгаа хүнийг эх орондоо авч ирэх боломж бий. Энэ талаар цаашид мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна гэсэн юм. Тэгвэл Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг С.Зориг агсны хэрэг болон “Ачит Ихт” ХХК-д холбогдох хэрэгт яллагдагчаар татсан байна.