Бизнесийг тань өсгөж, үнэ цэнийг нэмэгдүүлэх “Бизнес төв” Сэлэнгэ аймагт нээгдлээ

Бизнес эрхлэгчдийн хувьд аливаа банкнаас төлбөр тооцоог найдвартай гүйцэтгэх мөн зээл, санхүүжилтийг шуурхай хүртээмжтэй олгодог байх гэсэн шаардлага өргөжин тэлж, улмаар бизнесээ урт удаан амжилттай удирдахад дэмжих “зөвлөх” “хамтрагч” байхыг эрэлхийлэх болсон. Ялангуяа орон нутгийн бизнес эрхлэгчдэд нийслэл хотод түгээмэл байдаг сургалт, зөвлөх үйлчилгээ, шинэлэг мэдээ мэдээллийг авахад цаг хугацаа орон зай, санхүүгийн бэрхшээлүүд тулгардаг гэж хэлж болно. Тиймээс ХААН банкнаас жижиг дунд бизнес эрхлэгчдэд тусгайлан зориулсан “Бизнес төв”-ийг томоохон аймгуудад нээж буй билээ. Өнөөдөр Сэлэнгэ аймагт  шинэхэн “Бизнес төв”-ийг нээж, аймгийн бизнес эрхлэгчид өөрт шаардлагатай санхүүгийн болон санхүүгийн бус үйлчилгээг цогцоор нь нэг дороос авах боломж бүрдлээ.

Сэлэнгэ аймагт газар тариалан, хүнсний ногоо, худалдааны чиглэлийн аж ахуй нэгж, хувиараа бизнес эрхлэгчид зонхилдог газар тариалангийн бүс нутаг билээ. Тэгвэл  улсын нийт үр тарианы хэрэгцээний 50 хувь, төмс хүнсний ногооны 25-30 хувийг дангаар хангадаг 500 компани,  2000 гаруй тариаланч иргэдэд бизнесээ тогтвортой, амжилттай удирдах, урт хугацааны стратеги төлөвлөгөө боловсруулах, хүний нөөцөө ухаалаг удирдах гэх мэт сургалт зөвлөгөөг хүргэхэд бэлэн болж, санхүүгийн үйлчилгээг илүү ойртуулаад байна.

Эрхэм бизнес эрхлэгч та Сэлэнгэ аймагт үйл ажиллагаа явуулдаг бол Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум, Гаалийн байгууллагын дэргэд байрлах ХААН Банкны бизнес төвөөр үйлчлүүлэн, тав тухтай, тохилог орчинд санхүүгийн цогц үйлчилгээг түргэн шуурхай авч, бизнесээ өргөжүүлээрэй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *