Хойд Каролинад гэмт хэрэгтнийг баривчлах ажиллагаанд оролцсон гурван цагдаа амь үрэгдэж, таван хүн шархаджээ. Цагдаа нар мужийн нийслэл Шарлотт хотод хууль бус зэвсэг хадгалсан хэргээр эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг баривчлахаар гэрт нь очиход гэмт хэрэгтэн гал нээсэн байна.
Шарлотт хотын Цагдаагийн газрын дарга Жонни Женнингс отолтонд өртөж, олон нийтийг аюулгүй байлгахын төлөө тэмцсэн баатруудаа алдсанд харамсаж байна гэсэн бол Хойд Каролина мужийн амбан захирагч Рой Купер амиа алдсан болон шархадсан офицеруудын ар гэрийнхэнд биечлэн эмгэнэл илэрхийлжээ.