Палестиныг дэмжсэн жагсаалын үеэр Техас мужид 40 орчим оюутныг баривчилжээ

Америкийн Остин хотын Техасын их сургуулийн нутаг дэвсгэрт Палестиныг дэмжин жагсаал хийсэн 40 орчим оюутныг цагдаа нар баривчилсан тухай CNN агентлаг арга хэмжээг зохион байгуулагчдын мэдэгдлийг иш татан мэдээлжээ. “Баривчлах ажиллагааны үеэр цагдаа нар зэвсэг ашигласан гэж жагсаал зохион байгуулагчид мэдэгдсэн байна.

Тус мужийн Шерифийн алба баривчлагдсан хүмүүсийн нарийн тоог мэдээлэхээс татгалзаж, баривчилгаа мягмар гараг хүртэл үргэлжилнэ гэжээ. Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Карин Жан-Пьер өмнө нь Америкийн их дээд сургуулиудын нутаг дэвсгэрт Палестиныг дэмжсэн оюутнуудын эсэргүүцлийг дарахын тулд аюулгүй байдлын хүчнийхэн тусгай хэрэгсэл ашигласан талаар тайлбар хийгээгүй юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *