ХАМАС гал зогсоох саналыг хүлээн авсан тухай хэвлэлүүд мэдээлж байна

Палестины Хамас бүлэглэл Египетээс ирсэн Газын зурваст түр хугацаагаар гал зогсоож, Израилийн шоронд байгаа палестинчуудыг суллах шинэ саналыг нааштай хүлээн авч байгаа талаар CNN мэдээлэв. Хамас бүлэглэл Египетийн санал болгосон шинэ схемийг хэлэлцэж байгаа бөгөөд үүнд Израилийн барьцаанд байгаа 33 хүнийг суллахыг санал байгаа гэж тус мэдээнд дурджээ.

CNN агентлагийн мэдээлснээр шинэ саналыг Израилийн тусламжтайгаар боловсруулсан бөгөөд хэлэлцээрийн эхний үе шатанд барьцааны 20-33 хүнийг суллах, үүний хариуд түр хугацаагаар гал зогсоох, Израилийн Палестин хоригдлуудыг солилцох асуудал багтаж байгаа аж.

Мөн бүс нутгийн тогтвортой тайван байдлыг сэргээж асуудал багтаж байгаа. Дипломат албаны эх сурвалжийн хэлснээр ХАМАС-ын үлдсэн барьцааны хүмүүс, тэр дундаа олзлогдсон IDF-ийн цэргүүд болон нас барагсдын цогцсыг илүү олон Палестин хоригдлуудаар солих асуудал уг саналд туссан байна.

Израилийн тагнуул, цэрэг, аюулгүй байдлын албаныхан мягмар гарагт Каир руу явахаар Хамасаас хариу хүлээж байна аж. 2023 оны 10-р сарын 7-нд Израиль Газын зурвасаас урьд өмнө үзэгдээгүй пуужингийн довтолгоонд өртсөн бөгөөд үүний дараа Палестины Хамас хөдөлгөөний дайчид Израилийн өмнөд хэсгийн хилийн бүсэд нэвтэрч, цэргийн болон энгийн иргэд рүү гал нээж, 200 гаруй хүнийг барьцаалсан байна.

Үүний дараа Израилийн батлан ​​хамгаалах хүчин Газын зурваст “Төмөр сэлэм” ажиллагаа явуулж, энгийн иргэдийн объектуудад агаараас цохилт өгч эхэлсэн бөгөөд энэ халдлагын улмаас амиа алдагсдын тоо 34 мянга давж, 77 мянга гаруй хүн шархадаад байна.

Дөрөвдүгээр сарын 28-ны байдлаар Израилийн арми одоо Египеттэй хиллэдэг газар нутагт хуурай замын цэргийн ажиллагаа явуулахаар бэлтгэж байв. Энэ хотыг Хамас бүлэглэлийн сүүлчийн түшиц газар гэж үзэж буй аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *