Улаан тэнгист хуситуудын халдлагыг няцаасан гэж АНУ мэдэгдэв

АНУ-ын USS Philippine Sea болон USS Laboon хөлөг онгоцыг чиглэн явж байсан Хуситуудын нисгэгчгүй онгоцыг Улаан тэнгист устгасан” гэж АНУ-ын Төв командлал (CENTCOM) олон нийтийн сүлжээнд мэдэгдэв.

Үүнээс гадна Хуситууд Улаан тэнгист Мальта улсын далбаатай хөвж явсан Грекийн Cyclades хөлөг онгоц руу хөлөг онгоц эсэргүүцэх гурван баллистик пуужин, гурван нисэгчгүй нисэх онгоц харвасан гэж CENTCOM мэдээлжээ.

Арилжааны хөлөг онгоц болон АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний хөлөг онгоцонд гэмтэл учраагүй бөгөөд багийн гишүүд бэртэж гэмтээгүй байна. Хуситууд өмнө нь АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний хоёр эсминец болон Улаан тэнгис дэх задгай тээвэрлэгч Cyclades, мөн Энэтхэгийн далай дахь MSC Orion чингэлэг хөлөг онгоц руу дайрсан тухай өмнө нь мэдээлж байсан.

Улаан тэнгисийн эрэг орчмын ихэнх хэсгийг хянадаг Йемений хойд хэсэгт эрх баригч Ансар Аллах (Хусит) хөдөлгөөн Палестиныг дэмжиж, Израильтай холбоотой аливаа хөлөг онгоц руу дайрна гэдгээ мэдэгдэж, бусад улс орнуудыг тэднээс багийнхныгаа эргүүлэн татахыг уриалж байсан юм. Улаан тэнгист болсон халдлагын үеэр зарим компаниуд Улаан тэнгисээр дамжин өнгөрөх тээвэрлэлтээ зогсоох шийдвэр гаргасан билээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *