Гал түр зогсоох гэрээг сунгасан нь “эрмэлзэл” авчирч байна гэв

НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш тухайн орон нутгийн цагаар өчигдөр /11 дүгээр сарын 27-нд/ сурвалжлагчийн асуултад хариулахдаа, Израиль болон ХАМАС гал түр зогсоосон гэрээгээ хоёр хоногоор сунгах болсон нь Газын зурвасын нөхцөл байдалд өчүүхэн ч гэсэн “эрмэлзэл” авчирч байна гэжээ.
Энэ хоёр хоногт амжуулж Газын зурваст хүмүүнлэгийн тусламжийн эм хэрэгсэл илүү ихийг оруулах хэрэгтэй байна гэж Антонио Гутерреш хэлжээ. Хоёр хоног гал зогссон ч хүмүүнлэгийн тусламж Газын зурвасын ард иргэдийн хэрэгцээг хангаж чадахгүй гэдгийг нэмж онцолсон байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *