“Улаанбаатар хотын үерийн эрсдэлийг бууруулах, бохир усны шугам хоолойг шуудуу ухалгүйгээр доторлох, шинэчлэх технологийг нэвтрүүлэх” төслийг нийслэл болон Дэлхийн Банкны “Усны хөтөлбөр”-ийн баг хамтран хэрэгжүүлэхээр болжээ.
Үүнтэй холбогдуулан дээрх төслийн бэлтгэл ажил, зохион байгуулалтын талаар талууд санал солилцов.
Уулзалтад нийслэлийн Дэлхийн Банкны “Усны хөтөлбөр”-ийн ус хангамж, ариутгах татуургын ахлах мэргэжилтэн Чин Ганг, усны мэргэжилтэн Жэймс Тай, зөвлөх Д.Болор болон Д.Алтангэрэл нар оролцсон байна.
“Улаанбаатар хотын үерийн эрсдэлийг бууруулах, бохир усны шугам хоолойг шуудуу ухалгүйгээр доторлох, шинэчлэх технологийг нэвтрүүлэх” төслийн ажлын даалгавар, ТЭЗҮ болон байгаль орчны үнэлгээ боловсруулахдаа НЗДТГ болон Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас хамтарсан ажлын хэсэг гарган зохион байгуулна.
Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс