Нэмэгдсэн Өртгийн Албан Татвар(НӨАТ)-ын 2024 оны нэгдүгээр улирлын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэлжээ.
Энэ удаад 1.2 сая иргэнд нийт 80.2 тэрбум төгрөгийг буцаан олгож байна.
Мөн буцаан олголтоосоо 24,153 иргэн 378 сая төгрөгийн татвараа төлжээ.