АНУ-Украины хоёрын дунд хийгдсэн арван жил санхүүгийн дэмжлэг үзүүлэх боломжтой тохиролцоо нь эцэс төгсгөлгүй дайнд хүргэнэ гэж Америкийн бизнес эрхлэгч Илон Маск олон нийтийн X сүлжээнд мэдэгдэв.
Владимир Зеленский үүний өмнө “Киев, Вашингтон хоёр ирэх арван жилд цэргийн болон санхүүгийн дэмжлэг үзүүлэх талаар хэлэлцээ хийж байна” хэмээн мэдэгдсэн юм. Түүний хэлснээр, хоёр тал аюулгүй байдлын салбарт хамтран ажиллах талаар ярилцаж байгаа аж.
Өнгөрсөн лхагва гаригт АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Оростой хийж буй сөргөлдөөнийг үргэлжлүүлэхийн тулд Украин болон бусад холбоотнуудад 61 тэрбум долларын тусламж үзүүлэх тухай хуульд гарын үсэг зурсан. Үүний дараа Пентагон Украинд нэг тэрбум долларын өртөг бүхий цэргийн нийлүүлэлтээ сэргээж байгааг зарласан юм.
Украинд зэвсэг нийлүүлж байгаатай холбогдуулан ОХУ НАТО-гийн орнуудад ноот илгээсэн бол ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров “Украинд илгээж буй зэвсэг агуулсан аливаа ачаа Оросын армийн хууль ёсны бай болно” гэж мэдэгдсэн билээ.