Польшийн Шадар сайд бөгөөд Үндэсний батлан хамгаалахын сайд Владислав Косиниак-Камыш Засгийн газрын хуралдааны дараа “Польш улс зөвхөн Польшийн сургуульд сурдаг Украин хүүхдүүдэд санхүүгийн тусламж үзүүлнэ” хэмээн мэдэгджээ.
Одоогийн байдлаар Польшид дүрвэн ирсэн Украины олон мянган иргэн тус улсаас нийгмийн хамгааллын тэтгэмж авч байгаа юм. Украины зарим иргэд Польшид тэтгэмж авах хүсэлт гаргаснаар тус улсын төсвөөс мөнгөн тэтгэмж авч буй бөгөөд энэ журамд өөрчлөлт хийх шаардлага үүссэн талаар Владислав Косиниак-Камыш өгүүлжээ. Хамгийн сүүлийн мэдээллээр Польшид Украины 1.5 сая орчим иргэн оршин суудаг гэсэн тооцоо гарчээ.