Б.Чойжилсүрэн: Эхлээд түлшээ сайжруулж, урт хугацаанд орон сууцжуулж утааг “ялах” шийдэл байна

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл: Тавантолгой компанийн тайланг сонсоход 1 их наяд төгрөгийн алдагдал яригдаж байна лээ. Алдагдсан боломжоор ярихад хэрэв үүгээр ипотекийн зээл олгосон бол бол УБ-ын 180 мянган янданг шийдэж, хүүг нь хөнгөлж орон сууцжуулах мөнгийг үнэгүй зарцуулсан юм биш үү.

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн: 2020 онд утаа тодорхой хэмжээгээр буурсан. Бүх тоон үзүүлэлт хоёр дахин, цаашлаад зарим үед 60-70 хувь ч буурсан. Сайжруулсан шахмал түлш хэрэглэхээс өмнө Багануурын нүүрс 1,2 сая тонн хэрэглэж байсан бол 2019-2020 оны өвөл 300 мянган тонн түлш хэрэглэж, буурсан. Жилд 340 мянган тонныг хэрэглэж байхад утаа мэдэгдэм буурсан. Өмнө нь шалгалт, хяналт их сайн байсан юм байна лээ. Харин 600 мянган тонныг хэрэглэхээр тодорхой хэмжээгээр бууруулах шаардлага гарсан учраас хагас коксжих нүүрс үйлдвэрлэхийг талууд дэмжиж туршилтаар дөрвөн төрлийн түлш хийсэн. Дэгдэмхий тоосонцор нь 50-аас доошгүй хувиар буурч байна. Гутал хийсэн ч өмсөж үзээд туршдаг биз дээ. Тэгэхээр тодорхой хэмжээний туршилт хийхээс өөр аргагүй. Харамсалтай нь шүүмжлэл дагуулаад байгаа учраас энэ асуудал хэрэгжихгүй болсон.

Тавантолгой Түлш ХК-ийг нэг их наяд төгрөгийн алдагдалтай байна гэж байна. Өнөөдрийн байдлаар цахилгаан эрчим хүчний 196 мянган хэрэглэгч байна. Нэг айлаас салаалж эрчим хүчдэг авдаг айл өрхийг тооцвол 220-230 мянган айл өрх байгаа ба УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл дурдсан 6000 гаруй айлыг ипотекийн зээлд хамрууллаа гэхэд 214 мянган яндан үлдэж, утааг дорвитой бууруулахгүй байсан учраас сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэсэн юм билээ. Бусад дэлхийн улсуудын дагаж байгаа шийдвэрийг л дагаж байгаа. Ойрын хугацаанд түлшээ сайжруулж, дунд болон урт хугацаанд орон сууцжуулж, цаашлаад газны хэрэглээг нэвтрүүлж утааг “ялах” шийдэл байна.

Эх сурвалж: УИХ-ын чуулганы хуралдаанаас ….

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *