Украин эрчим хүчний дутагдалд орж эхэлжээ

Эрчим хүчний сүлжээнд хийсэн Оросын Зэвсэгт хүчний сүүлийн довтолгоонуудын дараа Украин эрчим хүчээ сэргээх боломжгүйд хүрч байна. Эрчим хүчний олон байгууламж устгагдсан гэж Украины Эрчим хүчний сайд Герман Галущенко хэлжээ.

Сайдын хэлснээр довтолгооны үеэр зарим объект бүрэн устгагдсан бөгөөд сэргээж чадах эсэх дээр эргэлзээ төрүүлж байгаа аж. Тухайлбал, Украины Зэвсэгт хүчний хяналтад байдаг Запорожье хотод байрлах Днепр усан цахилгаан станцад гэмтэл гарсны улмаас эрчим хүч зохицуулах чадварынхаа 20 орчим хувийг алдсан бол DTEK эрчим хүчний холдингийн салбар “Ясно” компани эрчим хүчний системд ноцтой хохирол учирсны улмаас зун гэхэд цахилгааны хомсдол үүсч магадгүй гэж мэдэгджээ. Мөн Харьков хотын дарга Игорь Терехов дулааны цахилгаан станцууд болон трансформаторын дэд станцуудыг устгасан тухай мэдэгдээд байна.

Украины Зэвсэгт хүчнийхэн иргэний объект руу дайрсны хариуд Оросын Зэвсэгт хүчин Украины цэргийн объектууд болон дэд бүтэц болох эрчим хүчний байгууламжууд, батлан ​​​​хамгаалах үйлдвэр, цэргийн командлал, харилцаа холбоо зэрэг газруудад тогтмол цохилт өгч байгаа юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *