Израилийн Газын зурваст явуулж буй үйл ажиллагаа тус бүс нутгийн хүмүүнлэгийн гамшгийг улам хурцатгасаар байгаа тул Турк улс Израильтай хийж байгаа импорт, экспортын худалдаагаа зогсоох шийдвэр гаргасан гэж Туркийн худалдааны яам 2-нд мэдэгдээв байв.
Мэдэгдэлд мөн Газын зурваст Израилийн явуулж буй үйл ажиллагаа нь хүмүүнлэгийн гамшиг бий болгож, орон нутгийн дэд бүтцийг ноцтой эвдсэн байна. Турк улс дөрөвдүгээр сарын 9-нөөс эхний шатанд Израйль руу 54 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг экспортлохоо зогсоосон. Гэвч Израилийн засгийн газар Газын зурваст авч байгаа үйл ажиллагаагаа зогсоогоогүй, тухайн газрын хүмүүнлэгийн гамшгийг улам хурцатгасан байна. Иймээс Турк улс хоёр дахь шатны арга хэмжээг эхлүүлж, Израильтай хийх импорт, экспортын худалдааны бүх үйл ажиллагааг зогсоох шийдвэр гаргасан гэжээ.
Түүнчлэн Израилийн Засгийн газар хангалттай хэмжээний хүмүүнлэгийн тусламжийг Газын зурваст оруулахыг зөвшөөрөх хүртэл Турк улс эдгээр шинэ арга хэмжээг хатуу хэрэгжүүлнэ гэж мэдэгдэлд дурдсан байв.
Үүний дараа дөрөвдүгээр сарын 3-нд Израйлын Засгийн газар импорт экспортоо түр зогсоож байгаа Турк улсад хариу арга хэмжээ авна гэж мэдэгджээ. Израйлын мэдэгдэлд, Израилийн Гадаад харилцааны яам Эдийн засгийн яам, Татварын газартай зөвшилцөж Турк болон Палестины Иордан голын баруун эрэг, Газын зурвас хоорондын эдийн засгийн харилцааг сааруулах арга хэмжээ авна. Мөн худалдааны гэрээгээс зөрчсөн Туркт Олон улсын эдийн засаг худалдааны байгууллага хориг тавиулах болно. Туркийн импортын бүтээгдэхүүнийг орлуулах жагсаалтыг Израилийн боловсруулж, Туркийн шийдвэр нөлөөнд өртсөн экспортын байгууллагад дэмжлэг үзүүлнэ гэсэн байна.