Тавдугаар сарын 8-ны үүрээр, Оросын арми Украины эрчим хүчний байгууламжид дахин томоохон хэмжээний агаараас цохилт өгсөн байна. Украины төв, баруун болон өмнөд нутгийн зургаан мужийн эрчим хүчний байгууламж, баруун нутгийн байгалийн хийн агуулахууд дайралтад өртөж эвдэгдсэн гэж Украины Эрчим хүчний сайд Галушенко мөн өдөр хэлсэн байна.
Эрчим хүчний байгууламжууд ноцтой хохиролд өртсөн тул цахилгаан эрчим хүчний хэрэглээний оргил үед, эрчим хүчний хэрэглээг багасгахыг Галушенко иргэдэд хандан уриалав.
Украины эрчим хүчний яамны албаны сайтын мэдээлснээр, Украины хүсэлтээр Польш, Румын, Словак зэрэг хөрш орнууд 8-ны өдөр Украинд яаралтай цахилгаан нийлүүлжээ.