Берлиний Чөлөөт их сургуулийн нутаг дэвсгэрт Мягмар гарагийн өглөө хэсэг оюутнууд Палестиныг дэмжсэн жагсаал зохион байгуулжээ. Өглөө эхэлсэн жагсаалын 14.45 гэхэд цагдаа нар тараасан бөгөөд 150 орчим оюутан жагсаалд оролцсон талаар Берлиний цагдаагийн газар болон Берлиний Чөлөөт их сургуулийн аль аль нь мэдээлсэн байна.
Оюутнууд Израилийн эсрэг уриа лоозон хэрэглэж байжээ. Жагсаалын үеэр тус их сургуульд эд хөрөнгийн хохирол учирч, удирдлагууд нь цагдаагийн байгууллагад хандсан байна. Түүнчлэн тус сургуулийн гурван байранд сургалтын үйл явц тасалджээ. Берлиний цагдаагийн газар жагсаалд оролцсон хэд хэдэн оюутныг баривчилсан бөгөөд энэ тухайгаа олон нийтийн сүлжээнд бичиж, “Үзэн ядалтыг өдөөн турхирсан, сургуулийн нутаг дэвсгэрт хууль бусаар халдсан” гэх үндэслэлээр баривчилсан гэж мэдэгдсэн байна.