Өнөөдөр, тавдугаар сарын 8-нд, Парисын олимпын галыг Францын боомт хот Марсельд авчирна. Олимпын галыг эндээс Франц орноор болон далай дамнан буухиалж эхлэх юм. Тавдугаар сарын 9-ний өдрөөс зургадугаар сарын 7-ны хооронд Францын нутгаар буухиа аялж, дараа нь далайн буухиа боомт хот Брестээс эхэлж, хилийн чанад дахь Францын таван мужаар аялаад Нисед ирж, Франц даяар үргэлжлэх юм. Францын 64 муж, бүс нутгийн 400 гаруй хот суурингаар олимпын гал буухиална. Долдугаар сарын 26-нд энэхүү олимпын галаар Парисын олимпын бамбарыг асаах юм.
Парисын олимпын галыг 4 дүгээр сарын 16-нд Грекийн Пелопониссос аралд буй эртний Олимпиагаас асаасан. Дөрөвдүгээр сарын 26-нд, Грекийн нийслэл Афин хотод Грекийн олимпын хороо галыг Парисын олимпын хороонд албан ёсоор хүлээлгэн өгсөн. Дөрөвдүгээдүгээр сарын 27-нд, олимпын галыг тээсэн Белем дарвуулт усан онгоц Грекийн Пирей боомтоос Франц руу хөдөлсөн юм.