АНУ-ын Ерөнхийлөгчийн бүрэн эрх нь дуусаж буй Ерөнхийлөгч Жо Байденыг ерөнхийлөгч байхдаа олон алдаа гаргасан хэмээн АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын спикер Майк Жонсон мэдэгджээ. Тэрбээр Жо Байденыг Америкийн түүхэн дэх хамгийн аймшигтай цагаачдын хямралыг зохион байгуулсан, Хууль зүйн яамыг улс төрийн өрсөлдөгчдөө онилоход ашиглах; оюун ухааны доройтолоо Америкийн ард түмнээс нуух, хүүгийнхээ гэмт хэргийг өршөөх (Хантер Байден) – IF) зэрэг олон алдаа гаргасан болохыг X нийгмийн сүлжээн дэх хаягтаа бичсэн байна.
Жонсон мөн Байдены Цагаан ордны тэргүүнээс буухдаа хэлсэн үгэнд тайлбар хийж, түүнийг Афганистанаас АНУ-ын цэргийг хохирол ихтэй татан гаргаж, дайснуудаа хүчирхэгжүүлсэн хэмээн буруутгажээ. Харин Америкийн 46 дахь ерөнхийлөгчийн хувиар Газын зурвасын асуудлаар тохиролцоонд хүрч, НАТО-г бэхжүүлж, Украины эрх чөлөөг баталгаажуулж, Хятадтай өрсөлдөхүйц тэмцэл хийсэн нь түүний засаг захиргааны гавьяа юм гэжээ.