АНУ Хятадад худалдааны олон хязгаарлалт тавьж байна

Хятадын Худалдааны яамны хэвлэлийн төлөөлөгч энэ сарын 15-нд сүүлийн үед Америк Хятад улсын худалдааг хязгаарлах цуврал арга хэмжээ хэрэгжүүлж буй талаар мэдэгдэл хийсэн байна. Хэвлэлийн төлөөлөгч хэлэхдээ, Байдены засгийн газар бүрэн эрхийнхээ сүүлчийн хугацааг ашиглан Хятадад худалдааны хязгаарлалтын арга хэмжээг эрчимтэй хэрэгжүүлж, үндэсний аюулгүй байдлын шалтгаар Хятад дахь хагас дамжуулагчийн экспортын хяналтыг чангатгаж, Хятадын холбогдсон автомашины программ хангамж, техник хангамж, иж бүрэн системийг хязгаарлаж, Хятад болон бусад улс орнуудад нисгэгчгүй нисэх онгоцны системд мэдээлэл, харилцаа холбооны технологи, үйлчилгээний аюулгүй байдлын хяналт шалгалтыг эхлүүлж, Хятадын олон компанид хориг арга хэмжээ авч байна. Үүнд Хятад улс маш дургүйцэж, эрс эсэргүүцэж байна.
Байдены засгийн газрын холбогдох арга хэмжээ нь Хятадын компаниудын хууль ёсны эрх ашгийг ноцтой хохироож, зах зээлийн дүрэм, олон улсын эдийн засаг, худалдааны дэг журмыг ноцтой зөрчиж, дэлхийн аж үйлдвэрийн сүлжээ, нийлүүлэлтийн сүлжээний тогтвортой байдалд ноцтой заналхийлж байна. Дэлхийн улс орнуудын компаниуд, тэр дундаа Америкийн олон томоохон компани, аж үйлдвэрийн холбоо зарим арга хэмжээг эсэргүүцэж байгаагаа тодорхой илэрхийлж, зарим улс орон, бүс нутаг санал нийлэхгүй байгаагаа илэрхийлсээр байна. Байдены засгийн газрын хориг арга хэмжээ нь Хятадын хөгжил дэвшлийг зогсоож чадахгүй. Энэ нь Хятадын өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлж, шинжлэх ухаан, технологийн салбарт улам хичээн ажиллах болно. Хятад улс өөрийн бүрэн эрх, аюулгүй байдал, хөгжлийн ашиг сонирхлоо шийдвэртэй хамгаалах арга хэмжээ авна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *