Цэргийн онц байдал зарлаж, улс оронд тогтворгүй байдал үүсгэснийх нь төлөө Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сук Ёлыг өчигдөр /2025.01.15/ баривчилсан билээ. Түүнийг баривчилсан даруйдаа Сөүлээс өмнө зүгт орших Гвачон дахь Өндөр албан тушаалтнуудын авлигатай тэмцэх газрын оффист 10 гаруй цаг байцаалт авчээ.
Харин өнөөдөр түүнийг 14:00 цагаас эхлэн байцаах байсан ч түүний өмгөөлөгч Юн Гап Гюн эрүүл мэндийн шалтгаанаар байцаалт өгөхгүй гэж мэдэгджээ. “Ерөнхийлөгч Юн Сог Ёлийн бие сайнгүй байгаа, тэрбээр өчигдөр өөрийн байр суурийг бүрэн тайлбарласан тул түүнээс цаашид байцаалт авах шаардлагагүй” гэж өмгөөлөгч хэлсэн байна. Юн Сог Ёль өчигдөр 10 цаг үргэлжилсэн байцаалтын явцад мэдүүлэг өгөхөөс татгалзсан юм.
Түүнийг мөрдөгчид хоёр дахь удаагийн оролдлогоор өчигдөр саатуулсан бөгөөд Юн Сог Ёль өнгөрсөн шөнийг урьдчилан хорих төвд өнгөрүүлсэн байна. Өнөөдрийн байцаалт орон нутгийн цагаар 14:00 цагт эхлэх төлөвтэй байна. Ерөнхийлөгчийн өмгөөлөгчид өглөө товлосон байцаалтыг хойшлуулахыг хүссэн гэж Өндөр албан тушаалтнуудын авлигын хэргийг шалгах газар мэдээлжээ.