ОХУ-ын Батлан хамгаалах яам 16-ны өглөө мэдээлснээр, АНУ-д үйлдвэрлэсэн АТАКМС алсын тусгалтай пуужин, Их Британид үйлдвэрлэсэн “Шуурганы сүүдэр” далавчит пуужингуудыг Оросын нутаг дэвсгэрийн гүн рүү довтлоход ашигласан, мөн Краснодар хязгаарын Гай-Кодзор тосгон дахь Оросын компрессорын станц, “Туркийн урсгал” хий дамжуулах хоолой руу халдлага үйлдсэний хариуд нэгдүгээр сарын 15-ны өглөө ОХУ-ын Зэвсэгт хүчин Украин дахь байгалийн хийн эрчим хүчний дэд бүтцийн гол зорилтод газруудад төвлөрсөн цохилт өгчээ.
Амжилттай оносон байнуудын нэг нь Львов мужийн Стрей хотод байрлах Европын хамгийн том газар доорх байгалийн хийн агуулахын гадаргын дэд бүтэц байв.
Орон нутгийн цагаар нэгдүгээр сарын 15-нд Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский холбогдох хуульд гарын үсэг зурсан бөгөөд 17 ба түүнээс дээш насны Украины залуучуудыг хугацаат цэргийн албанд бүртгүүлж, тэдний мэдээллийг Украины үндэсний нэгдсэн цэргийн бүртгэлд оруулах болно.