Америкийн интернет хэрэглэгчид “Шяохуншу” руу хошуурч байна

Энэ өдрүүдэд Америкт Шяохуншу ихэд алдартай болжээ. Хойд Америкийн Apple APP дэлгүүрээс үнэгүй татаж авах программ хангамжийн жагсаалтыг Хятад улсын энэхүү сошиал аппликейшн тэргүүлж байна. Тоо баримтаас үзвэл, 1 дүгээр сарын 8-наас 1 дүгээр сарын 14-ний хооронд АНУ-д Шяохуншуг гар утасны програмд татаж авсан хэмжээ өмнөх 7 хоногтой харьцуулахад 20 дахин, 2024 оны мөн үеийнхээс 30 дахин нэмэгджээ.
Гэрийн тэжээвэр амьтадаа гайхуулах, хувцас хунарын тухай, амтат хоол зуушны тухай хуваалцах, түүнчлэн Хятадын интернет сүлжээний анд найзуудтай халуун яриа өрнүүлэхээс эхлээд Америкийн интернет хэрэглэгчид цагаа сайхан өнгөрүүлж байна.
Шяохуншу яагаад АНУ-д ийм алдартай болж байна вэ? Шууд шалтгаан нь АНУ-ын “Худалдахгүй юм бол хориглох” бодлогын дагуу Хятадын нийгмийн харилцааны TikTok программ хангамжийн хилийн чанад дахь хувилбарыг 19-ний өдрөөс хойш хориглож магадгүй байгаа тул уг программ хангамжид дуртай Америкийн интернет хэрэглэгчид Шяохуншу руу “нүүж”, түүнчлэн өөрсдийгөө “TikTok-ийн дүрвэгсэд” гэж нэрлэж байна.
Шяохуншу дээр танилцуулсан олон шинэ, сонирхолтой агуулга, сэдвийн интерактив нь Америкийн интернет хэрэглэгчдийн анхаарлыг татсан байна. Зарим хүмүүс АНУ-ын засгийн газар TikTok бол үндэсний аюулгүй байдалд заналхийлж байна гэж хашхирч байгааг ойлгохгүй байна гэсэн сэтгэгдэл үлдээх болжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *