Газын зурваст гал зогсоож, барьцаалагдсан хүмүүсийг суллах гэрээнд гарын үсэг зурсныг Нетаньяхугийн ажлын алба батлав

Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяхугийн ажлын алба Газын зурваст гал зогсоож, барьцаалагдсан хүмүүсийг суллах тухай Израиль болон Хамас бүлэглэлийн хооронд Дохад гэрээнд гарын үсэг зурсныг баталгаажууллаа гэж Jerusalem Post мэдээлэв.

Мэдэгдэлд дурдсанаар, Нетаньяху хэлэлцээрийн талаар мэдээлж, улс төр, аюулгүй байдлын асуудал эрхэлсэн сайд нарын танхимыг хуралдуулж, дараа нь Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээрийг батлахыг даалгасан байна. Барьцаалагдсан 98 иргэний ар гэрийнхэнд мөн гэрээнд гарын үсэг зурсан тухай мэдэгдсэн байна.

Израилийн Ерөнхий сайд хэлэлцээрийн дагуу суллагдах хоригдлуудыг хүлээн авахад бэлтгэхийн тулд хамтран ажиллахыг эрх баригчдад даалгажээ. “Израиль улс дайны бүх зорилго, тэр дундаа амьд болон үхсэн барьцаалагдсан бүх хүмүүсийг буцааж өгөхийг эрмэлзэж байна” гэж Нетаньяхугийн ажлын алба нэмж хэлэв.

Өмнө нь Axios портал мэдээлэлтэй эх сурвалжаас иш татан Израиль болон Хамас хоорондын хэлэлцээрийн гэрээнд гарын үсэг зурсан тухай мэдээлсэн. Израилийн Аюулгүй байдлын асуудал эрхэлсэн сайд нарын танхим баасан гарагийн өглөө хуралдаж, хэлэлцээрийн асуудлаар санал хураахаар болсон тухай мэдээлж байв. Засгийн газрын бүрэлдэхүүн бямба гаригийн орой хуралдаж энэ талаар санал хураалт явуулах аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *