Х.Нямбаатар: Том төслөө шийдэж байж, том асуудлаа шийднэ

Монгол Улсын Засгийн газар, Франц улсын “Орано Майнинг С.А.С” компанитай  байгуулсан уран олборлох  хөрөнгө оруулалтын гэрээний талаар Хотын дарга Х.Нямбаатар өнөөдөр /2025.01.17/ сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.


Тэрбээр, “Анх 1997 онд уг төсөл эхэлсэн байдаг. Үндсэндээ 28 жилийн дараа Монгол Улс ураны олборлогч улсын жагсаалтад орж байна. Өмнө нь Дорнод аймгийн Мардай орд дээр олборлолт хийж байсан түүх бий. Миний бие ажлын хэсгийг ахалж ажиллахдаа нэг зарчмыг барьж байсан. Бид нар өмнө нь Оюутолгой “Рио Тинто”-той байгуулсан гэрээний санхүүгийн загвараас арай өөр загвараар явъя. Өөрөөр хэлбэл бид нар хөрөнгө оруулалтын үүрэг хүлээхгүй, зөвхөн бүтээгдэхүүнээрээ өсөн нэмэгдэх загвар руу шилжих байдлаар таван үндсэн гол нөхцөлүүдийг тохирч тухайн үеийн Ерөнхийлөгчийн Франц улс дах айлчлалын үеэр батлагдсан байдаг.

Энэ бол Монгол Улс гурав дах хөршийн хөрөнгө оруулалт авч байгаа хоёр дах тохиолдол. Хоёрдугаарт энэ салбарын хайгуулын болон ашиглалтын лиценз авсан бусад уул уурхайн төслүүд урагшлах зам мөрийг гаргаж байгаагаараа ач холбогдолтой.

Цаашид Монгол Улсад цөмийн эрчим хүчний төслүүдийн суурь судалгаа эхлэх уртач нөхцөлийг бүрдүүлж байна. Энэ санхүүгийн загварын гол онцлог нь бид үнэ төлбөргүй 10 хувиа авч байгаа, мөн тус компанийн үйл ажиллагаанд хорин тавих эрх эдэлж байгаа. Мөн уламжлалт уул уурхайн технологиос өөр. Тодруулбал, газрын шаварлаг давхарга дотор нь ураны биетээ соруулж авч олборлодог технологи байгаа. Өөрөөр хэлбэл уурхайн ам нээх, ойр орчмын газрыг сэндийчихгүй байх боломжтой. Манай Дорноговь аймагт баригдсан туршилтын үйлдвэрлэл амжилттай явагдаж байгаа. Цаашид бид улс орноо өөд татъя гэвэл бид уул уурхайн томоохон төслөө хөдөлгөх хэрэгтэй. Том төслөө шийдэж байж, том асуудлаа шийднэ” гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *