Цагдаагийн Ерөнхий газраас “Хүн хулгайлах, худалдаалах гэмт хэрэгт” холбогдсон Г.Цэндмаа гэх эмэгтэйг эрэн сурвалжилж эхэлсэн талаар мэдээлжээ.
Г.Цэндмаа гэх эмэгтэй нь 23 настай, 160-165 см өндөртэй, 50-55 кг жинтэй, нүүрэн дээрээ шивээстэй, өргөн шанаатай аж. Тухайн иргэн нь дахин хүн хулгайлах, худалдаалах гэмт хэрэг үйлдэж болзошгүй тул уг иргэний талаарх мэдээллийг цагдаагийн байгууллагын 86225533 дугаарын утсанд өгөхийг хүссэн байна.