2025 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 13:30 цагийн байдлаар Улаанбаатар хотын агаарын чанар Баянхошуу хэсэгт хүлцэх хэмжээнээс өндөр буюу хамгийн их бохирдолтой байв.
Мөн өнөөдөр тус хэсэгт 12 цагийн байдлаар СХД-ийн 7-р хороо орчимд хэвийн хэмжээнээс 13 ДАХИН ИХ агаарын бохирдолтой байв.
“MGL VIP GROUP” ХХК-ийн захирал Б.Цэлмэг, иргэн Ө.Эрдэнэболд нар нийгмийн хариуцлагын хүрээнд Баянхошуу бүс дэх ерөнхий боловсролын 105 дугаар сургууль, 127 дугаар цэцэрлэгт дотоод орчны агаарыг цэвэршүүлэгч PS-501TY загварын тоног төхөөрөмжийг суурилуулж өгөхөөр болов.
Өнөөдөр талууд уулзаж, хамтран ажиллах талаар санал солилцож, цэцэрлэг, сургуулийн анги танхим дахь дотоод орчны агаарын чанар, өнөөгийн нөхцөл байдлын талаар ярилцлаа.
2025 оны 1 дүгээр сарын 27 буюу 2 дугаар улирлын хичээл, сургалтын үйл ажиллагаа эхлэх хугацаанд энэхүү тоног төхөөрөмжийг суурилуулж, хүүхэд багачуудын сурч хөгжих ээлтэй орчин бүрдүүлэхэд “MGL VIP GROUP” ХХК дэмжлэг үзүүлнэ.
Эх сурвалж: Боловсролын ерөнхий газар