УИХ-ын ээлжит чуулганы өнөөдрийн хуралдаан 15 минут завсарлалаа. Тодруулбал, үдээс хойших хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Энэтхэг улсын экспорт, импорт банк хоорондын зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ яаралтайгаар хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж санал хураалаа. Санал хураалтаар гишүүдийн олон дэмжсэн тул эл хуулийн төслийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд шилжүүлээд байна. Байнгын хорооны хуралдааны дараагаар УИХ-ын чуулган Монгол Улсын Засгийн газар, Энэтхэг улсын экспорт, импорт банк хоорондын зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг яаралтайгаар хэлэлцэнэ.