Тайваньд 6.4 магнитудын хүчтэй газар хөдлөв

Тайванийн өмнөд хэсэгт Мягмар гаригийн өглөө 6.4 магнитудын хүчтэй газар хөдөлснөөр дорж хаяж 27 хүн бэртэж гэмтэв. Тайванийн Цаг уурын төвийн мэдээлснээр газар хөдлөлтийн голомт Чиаюи хошууны ойролцоо 9.7 км-ийн гүнд байжээ. Газар хөдлөлтийн чичиргээ Тайванийн олон хэсэгт мэдрэгдсэн байна.

Тайванийн газар хөдлөлтийн хүчийг 0-7 хүртэл хэмжүүрээр хэмждэг. Энэ удаагийн газар хөдлөлтийн хүчийг Чиаюи орчимд зургаа, Тайнан, Каошиун зэрэг өмнөд нутгийн хотуудын орчимд тав гэж үнэлжээ. Харин нийслэл Тайпэйн хойд хэсэгт харьцангуй бага буюу хоёр гэж үнэлэгджээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *