ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин 20-ны өдөр хэлэхдээ, Орос улс Украины нөхцөл байдлын талаар Америкийн засгийн газартай яриа хэлэлцээ хийхэд бэлэн байна гэжээ.
Путин мөн өдөр Оросын Аюулгүйн зөвлөлийн гишүүдтэй уулзах үе хэлэхдээ, Орос улстай яриа хэлэлцээгээ сэргээхийг хүссэн АНУ-ын мэдэгдлийг Орос анзаарсан бөгөөд Оросын тал үүнийг сайшааж байна гэжээ.
Мөн Орос улс АНУ-ын аль ч засгийн газартай яриа хэлэлцээ хийхээс хэзээ ч татгалзаж байгаагүй, гэвч Орос-Америкийн яриа хэлэлцээ нь эрх тэгш байдал болон харилцан хүндэтгэх зарчимд тулгуурлахын зэрэгцээ дэлхийн хэлэлцэх асуудлууд, ялангуяа стратегийн тогтвортой болон аюулгүй байдлыг бэхжүүлэх зэрэг талаар хоёр орон чухал үүрэг гүйцэтгэж байгааг харгалзан үзэх ёстой гэжээ.
Путин мэдэгдэхдээ, Украины нөхцөл байдлын тухайд, богино хугацаагаар эвлэрэх зорилго тавих ёсгүй, басхүү “мөргөлдөөнийг уртасгахын тулд цэргээ дахин цуглуулан нэгтгэж, зэвсэглэх завсарлага авах биш”, харин “уг бүс нутаг дахь бүх хүн болон улс орнуудын хууль ёсны эрх ашигийг хүндэтгэсэн үндсэн дээрх урт хугацааны энх тайван байх ёстой” гэжээ.