АНУ-ын шинэ Ерөнхийлөгч Дональд Трамп албан тушаалаа хүлээн авснаас хойш 100 хоногийн дотор БНХАУ-д албан ёсны айлчлал хийх хүсэлтээ илэрхийлжээ.
Үүнд мэдэгдэлтэй холбогдуулан Хятадын Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин 1-р сарын 20-нд хэлэхдээ: “Хятад улс Америкийн шинэ засгийн газартай хамтран, хоёр улсын төрийн тэргүүн нарын стратегийн удирдлага дор харилцан хүндэтгэл, энх тайвнаар зэрэгцэн орших, хамтран ажиллаж, харилцан ашиг хүртэх зарчмыг баримтлан харилцаагаа бэхжүүлж, хамтын ажиллагаагаа эрчимжүүлэн, санал зөрөлдөөнөө эв зүйгээр шийдвэрлэж, Хятад-Америкийн харилцааг шинэ гараан дээрээс илүү их ахиц дэвшилд хүргэхэд бэлэн байна гэв.