Айлын буйдан шатаж 200 гаруй оршин суугчийг утаажилтын бүсээс гаргажээ

Хан-Уул дүүрэг 24 дүгээр хороо утаа гараад байна гэсэн дуудлагыг 13:30 цагт хүлээн авчээ.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 30 дугаар ангийн алба хаагчдыг очиход, иргэн У-ийн зочны өрөөнд буйдан шатаж байсныг унтрааж, утаажилтын бүсээс 200 хүн /том хүн-170, хүүхэд-30/-ийг аюулгүй газар гаргасан байна. /Эх сурвалж: ОБЕГ/

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Иргэд та бүхэн галын болзошгүй эрсдэлээс өөрийгөө болон бусдыг сэргийлж гэрээсээ гарахдаа цахилгаан хэрэгсэл, шатамхай зүйлсийг шалгаж байхыг анхааруулж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *