“Сант” сургуулийн өргөтгөл барьсан компаниа дампууруулахад хүргэсэн үү?

“Сант” сургуулийн өргөтгөлийн барилгыг 2013 онд барьсан “Бүрэн цутгамал” компаниас тус сургуулийн удирдлагуудын буруутай үйлдлээс болж хохирсон гэх асуудлаар мэдээлж байна.

Гүйцэтгэгч компанийн захирал Б.Батдэлгэр “Гэрээ байгуулсан хэр нь “Сант” сургуулийн зүгээс гэрээг зөрчиж, биднийг барилгын талбайгаас хөөсөн. Тодруулбал 2013 онд “Сант” бүрэн дунд сургуулийн өргөтгөлийн барилгыг ₮2 тэрбумын өртөгтэй гэрээт барилга угсралтын ажлын нийт 80 хувийг гүйцэтгэж байтал 2013 оны 10 сарын 25-нд сургуулийн зүгээс гэрээгээ цуцлахыг хүссэн.

Тэр үед манай компани ₮1,7 тэрбумыг уг ажилд зарцуулснаар ₮1,2 тэрбумыг “Сант” сургуулиас авсан бөгөөд манай компанийн ажлын хөлс, материалын зардлын үлдэгдэл болох ₮500 саяыг өгөхгүй чирэгдүүлж байсан. Харамсалтай нь Дээд шүүх манай компанийн ₮200 саяыг авахаар тогтоохдоо манай хийсэн ажлын 65 хувиар тогтоосныг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.

Гэтэл шүүхээс 11 жилийн дараа Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, Дээд шүүх шударга үнэнийг тогтоон “Сант” сургууль гэрээгээ цуцалсныг тогтоосонд баярлалаа гэж хэлье. Өнгөрсөн хугацаанд намайг эрүүгийн хэрэгт гурван удаа гүтгэсэн буюу залилан мэхлэх гэмт хэрэг 756 хоног болон хүний нэр төр гутаах 413 хоног, чанаргүй барилга барьсан гэх үндэслэлээр нийт 1186 хоног яллагдагчаар татахаар хэлмэгдүүлсэн ч прокурорын тогтоолоор хэрэгсэхгүй болгосон.

Мөн 2018 оны 5 дугаар сарын 25-нд намайг цагаатгасан ба шударга ажилласан шүүх, шүүгч нарт баярлалаа. Биднийг “Чанар муутай барилга барьсан” гэж намайг 8 жилийн хугацаанд чанга дэглэмтэй хорих ял оноох гэж үзсэн ч бидний барьсан барилга чанартай сайн барилга гэдгийг шалгалтаар тодорхойлсон. “Сант” сургуулийн өргөтгөлийн барилгыг ашиглалтад хүлээн авах улсын комисст хүлээлгэн өгөхдөө “Голомт констракшн” ХХК-тай хуурамч огноотой гэрээ байгуулсан. Тодруулбал барилгын ажилд огт оролцоогүй компани юм.

Манай “Бүрэн цутгамал” компани өмнө нь 250 мянган м.кв, 5000 айлын орон сууц барьж байсан туршлагатай. Харамсалтай нь өнөөдөр дампуурсан, шүүхээс олон удаа ял сонссон, ийм байхад хэн ажил хийж чадах юм бэ. Бид татварын өртэй, данс битүүмжлүүлсэн байдалтай байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *