Жо Байден Нетаньяхуд Газын зурвас дахь цэргийн ажиллагааг багасгахыг уриалав

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяхуд хандан Газын зурвасын өмнөд хэсэгт Израилийн явуулж буй ажиллагааны улмаас энгийн номхон иргэдийн амь нас эрсдэж, анклав дахь хүмүүнлэгийн хямралыг улам гүнзгийрүүлж болзошгүйд санаа зовж байна хэмээжээ.

Израилийн Газын хойд хэсэгт үйл ажиллагаа явуулж байсан арга барил, ялангуяа хуягт болон явган цэргийн дивизийн өргөн цар хүрээтэй довтолгоо нь анклавын өмнөд хэсэгт болсон хэрэг явдлыг давтаж магадгүй. Тэнд яг одоо тэнд сая сая палестинчууд байгаа гээд Газын өмнөд хэсэгт ямар нэгэн ажиллагаа явуулах төлөвлөгөөгөө Израилийн тал АНУ-тай нарийвчлан хэлэлцэхийг хүсэж байна гэжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *