Орон нутгийн цагаар 11-р сарын 29-нд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш Палестин Израилийн асуудлаарх Аюулгүйн зөвлөлийн дээд хэмжээний хуралд үг хэлэв. тэрбээр, Газын зурвас хүмүүнлэгийн гамшигт нэрвэгдлээ. Дэлхий нийт энэ гамшгийг анзаарахгүй байж болохгүй гэжээ.
Палестин Израилийн мөргөлдөөн эхэлснээс хойш Аюулгүйн зөвлөл 2712 тоот тогтоол гаргаж, Газрын зурваст хүмүүнлэгийн тусламжийн коридор яаралтай байгуулахыг уриалсан юм. Антонио Гутерриш хэлэхдээ, “Тогтоолын хэрэгжилт хангалтгүй учир Газын зурвасын хүмүүнлэгийн байдал сэтгэл түгшээсэн хэвээр байна. Энэ тогтоол амжилттай хэрэгжиж байгаа эсэхийг тийиш нь илгээсэн хүмүүнлэгийн тусламжийн эд бараа, ачааны машины тоогоор хэмжиж болохгүй. Бид хэчнээн хүний амь нас аварч, хэдий их хүнийг зовлонгоос татан гаргаж, орон нутгийн сэргэн босголтын талаар итгэл найдвар, хүсэл тэмүүлэл үлдээж чадсан эсэхээр хэмжигдэнэ. Газын зурвасын хүмүүнлэгийн гамшигийг анзаарахгүй өнгөрч болохгүй гэжээ.