НАТО-ийн орнуудын гадаад харилцааны сайд нар Бельгийн Брюссельд хуралдаж, Орос Украины мөргөлдөөн, Палестин Израилийн мөргөлдөөн зэрэг асуудлыг авч хэлэлцжээ. Орос Украины мөргөлдөөний асуудалд Украиныг “урт хугацаагаар дэмжинэ”, Украины НАТО-д нэгдэхийг цаашид урагш ахиулна гэж НАТО-ийн нарийн бичгийн дарга Йенс Столтенберг хурал эхлэхийн өмнө хэлжээ. Йенс Столтенберг, Украиныг дэмжиж буй НАТО-ийн холбоотон орнуудын дэмжлэг тууштай. Украиныг НАТО-д илүү ойр байлгах шийдвэр зориг бидэнд бий гэж нэмж хэлжээ.