АНУ-ын Элчин сайд асан Кубын талд тагнуул хийсэн хэргээр баривчлагджээ

Кубын Засгийн газрын агентаар нууцаар ажиллаж байсан хэрэгт буруутган АНУ-аас Болив улсад суугаа Элчин сайд асан Мануэль Рочаг баривчилсан тухай Associated Press мэдээлэв.  73 настай Рочаг өнгөрсөн баасан гарагт Майамид эрүүгийн хэрэгт холбогдуулан баривчилсан байна. Эх сурвалжуудын нэг Рочаг Кубын Засгийн газрын ашиг сонирхлыг хангахын төлөө ажилласан гэж буруутгаж байгаа гэж мэдэгджээ.

Холбооны хуулиар АНУ-д гадаадын Засгийн газар, байгууллагад улс төрийн даалгавар гүйцэтгэж байгаа хүмүүс Хууль зүйн яаманд бүртгүүлэх ёстой аж. Өнөөдөр болох шүүх хурлаар Рочагийн хэргийн талаарх илүү дэлгэрэнгүй мэдээллийг олон нийтэд ил болгох аж.

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *