Палестины энгийн иргэдийг хамгаалахыг Израилийг уриалав

АНУ-ын Батлан ​​хамгаалахын сайд Ллойд Остин Газын зурваст явуулж буй цэргийн ажиллагааны үеэр Палестины энгийн иргэдийг хамгаалахгүй бол Израиль стратегийн хувьд ялагдал хүлээх эрсдэлтэй гэж мэдэгдэв. Ллойд Остин Израилийн төлөөлөгчидтэй ярилцахдаа Газын энгийн ард иргэд хохирохоос зайлсхийх, хүмүүнлэгийн тусламжийг анклав руу хүргэхийг баталгаажуулах шаардлагатайг анхааруулжээ.

Мөн Остин “Бид энгийн иргэдийг хамгаалж, хүмүүнлэгийн тусламжийн найдвартай урсгалыг хангахын тулд Израилийг үргэлжлүүлэн шахах болно” гэсэн байна. Пентагоны тэргүүн АНУ Ирак, Афганистанд энгийн иргэдийг хөнөөж, дүрвэснээс хатуу сургамж авснаа тэмдэглээд, хүн ам шигүү суурьшсан хотын төвүүдэд дайн хийх нь хэцүү гэдгийг хүлээн зөвшөөрчээ.

“Сургамж бол энгийн иргэдийг хамгаалснаар хотын дайнд ялж чадна гэсэн сургамж биш. Сургамж нь зөвхөн энгийн иргэдийг хамгаалж байж хотын дайнд ялах явдал юм” гэж  мэдэгдсэн Ллойд Остин АНУ Израилийн “дэлхийн хамгийн дотны найз” хэвээр байх болно, Америкийн дэмжлэгийг хэлэлцэх боломжгүй юм. АНУ “хамгийн хүчирхэг улс” болохынхоо хувьд хэд хэдэн асуудлыг нэгэн зэрэг шийдэж чадна гээд Вашингтон Ойрхи Дорнодын мөргөлдөөнийг хоёр улс байгуулах замаар шийдвэрлэх гарцыг харж байгаа. Энэ бол “Цорын ганц боломжит зам” гэж нэрлэжээ.

Харин Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, Газын зурвас дахь Хамас бүлэглэлийн эсрэг дайн “бүх зорилгодоо хүрэх хүртэл” үргэлжлэх болно. Израилийн бүх барьцаалагдсан хүмүүсийг буцааж өгөх, Исламын хөдөлгөөнийг устгах хүртэл үргэлжилнэ. Газын зурвас дахь дайнд ялах цорын ганц арга зам бол хуурай замын кампанит ажил. Өөр арга зам байхгүй” гэсэн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *