Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аянд НЗДТГ, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагууд, харьяа байгууллагууд нэгдэж байна.
Дэлхийн 180 гаруй улс жил бүрийн арваннэгдүгээр сарын 25-наас арванхоёрдугаар сарын 10-ны хооронд Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяныг нэгдмэл зорилго, нэг уриан дор тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэхүү аяны зорилго нь хөвгүүд эрэгтэйчүүдийн оролцоог хангах замаар охид, эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгдэж буй аливаа хүчирхийллийн эсрэг хөдөлгөөнд нэгдэж, хэзээ ч “Хүчирхийлэл үйлдэхгүй, хүчирхийллийн хажуугаар чимээгүй өнгөрөхгүй” хэмээн илэрхийлдэг.
Тус аяныг 2017 оноос Монгол Улсын Ерөнхий сайдын тэргүүлдэг Жендэрийн үндэсний хороо төрийн болон төрийн бус байгууллагуудын оролцоотойгоор жил бүр үндэсний хэмжээнд “Хүчирхийллийн эсрэг бидний эв нэгдэл“ гэдэг уриатайгаар зохион байгуулж ирсэн. Харин энэ жил “Хүндлэл-хамгийн тод гэрэл” уриан дор болж байна.
Ташрамд, цагаан тууз зүүх нь “Охид эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгдэж буй “Хүчирхийллийн хажуугаар хэзээ ч дуугүй өнгөрөхгүй, хэзээ ч хүчирхийлэл үйлдэхгүй” хэмээн амлалтаа өгч буй хэлбэр юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС