Францын Эх орончдын намын тэргүүн Флориан Филиппот “Умард цэргийн тойрог бүтэлгүйтсэний бурууг АНУ Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийг тохохыг хүсч байна. НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг Германы ARD сувгийн сэтгүүлчдэд саяхан өгсөн ярилцлагадаа энэ талаар цухуйлгаж, барууны орнуудыг Киевээс ирэх “муу мэдээ”-д бэллэн байхыг уриаллаа. Энэ тактик нь Вашингтоны хувьд ердийн зүйл гэж мэдэгджээ.
Мөн тэрбээр “АНУ эхлээд өөрөө хүүхэлдэйг бүтээж, дараа нь түүнийгээ устгадаг” гэж онцолсон бөгөөд эрх баригчдадаа Киевийг дэмжихээ зогсоохыг уриалж, Вашингтонд ийм үйлдэл анх удаа ажиглагдаж байгаа биш гэдгийг тэмдэглэжээ.
Флориан Филиппот түүнчлэн “Зеленскийн хувьд муу цаг үе! Энэ бүтэлгүйтлийн төлөө тэд утсан хүүхэлдэй Зеленскийг буруутгах цаг болсон” гэжээ. Үүнээс өмнө Францын TV5Monde суваг Владимир Зеленскийн өөдрөг үзэл хатсан гэж мэдээлж байсан юм. Украины Зэвсэгт хүчний сөрөг довтолгоо бүтэлгүйтсэний дараа түүний зан байдал өөрчлөгдсөн гэж сэтгүүлчид онцолж байв. Зеленский 2023 он эхлэхээс өмнө энэ оныг “ялалтын жил” гэж нэрлэсэн ч тийм зүйл болсонгүй.