Арванхоёрдугаар сарын 5-ны үүрээр Оросын арми Азовын тэнгисийн дээгүүр нислэг үйлдсэн Украины дөрвөн нисгэгчгүй онгоцыг устгаж, хоёрыг нь саатуулжээ. ОХУ-ын Батлан хамгаалах яамны мэдээлснээр Москвагийн цагаар өглөөний 6:00 цагийн орчимд халдлагыг зогсоосон байна. Өмнө нь Батлан хамгаалах яам Украины Зэвсэгт хүчний 22 нисгэгчгүй онгоцыг устгаж, 13 нисгэгчгүй онгоцыг Азовын тэнгис, Крымийн дээгүүр саатуулсан тухай мэдээлж байсан юм.
Азовын тэнгист Украины Зэвсэгт хүчний дөрвөн нисгэгчгүй онгоцыг устгаж, хоёр онгоцыг саатуулжээ
