Ц.Элбэгдоржийн хамаатан, УЕП асан Д.Дорлигжавын төрсөн дүү хоёрын компани Тавантолгойгоос нүүрс экпортолж байжээ

УИХ-ын Хянан шалгах түр хорооноос явуулж буй нүүрсний сонсгол хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Орон нутгийн өмчит “Тавантолгой” ХК-ийн нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаанд хийсэн шалгалтаар эхэлсэн хоёр дахь өдрийн сонголд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Ерөнхий прокурор асан Д.Дорлигжав нар гэрчээр дуудсан юм.

Шинжээчийн дүгнэлтээр 2013 онд “Тавантолгой”-гоос 100,000 тонн нүүрс борлуулсан “Женералтек” ХХК-ийн нэгдмэл ашиг сонирхолтой этгээд гэж үзжээ.“Женералтек” ХХК-ийн эцсийн өмчлөгч нь Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн эхнэрийн дүү Х.Болдбаатар. Тус компанийн гүйцэтгэх захирал Б.Батболд нь Х.Болдбаатарын хүү бөгөөд Д.Баатартай “Глобал аппарел лимитед” компанийг хамтран эзэмшдэг юм байна. Харин Д.Баатар нь Д.Дорлигжавын төрсөн дүү. Ийм нэгдмэл сонирхолын зөрчилтэй компанийн талаар мэдүүлэх ёстой Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж гаднын улсад байгаа гэх шалтгаанаар ирэх боломжгүй гэж хэлсэн бөгөөд  Ерөнхий прокурор асан Д.Дорлигжав мэдүүлэг өгч байна.

УИХ-ЫН ГИШҮҮН О.ЦОГТГЭРЭЛ: Ерөнхий прокуророор ажиллаж байсан Д.Дорлигжавын дээрэмдэж авсан газар дээр барилга барьсан хэмээн Б.Энхбаяр сайд хэлсэн. Ингэхдээ Д.Дорлигжав гэдэг хүн Т.Энхболдсодон гэдэг хүний газрыг булаан авч, О.Цогтгэрэлд шилжүүлсэн гэсэн. Та Т.Энхболдсодон гэдэг хүний газрыг дээрэмдэж авсан юм уу.

Д.ДОРЛИГЖАВ: Би 2010-2015 онд Улсын ерөнхий прокуророор ажилласан. Өнгөрсөн сонгуулийн үеэр ч тийм зүйл ярьж байсан. УИХ-ын чуулганы хуралдаан дээр Хууль зүйн сайд тэгж ярьж байна лээ. Үүнийгээ сайн нягтлаж байх хэрэгтэй шүү. Хүний нэр төрд халдаж болохгүй. Иймэрхүү цахим орчинд явж байгаа зүйлсийг нягтлахгүй ярьж болохгүй. Үүндээ уучлалт гуйгаарай гэсэн хариулт өгч байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *