Б.Энэбиш: Намайг хэлмэгдүүлэн шалгасан

Нүүрсний сонсголоор  “Ти ти жи ви си өү” ХХК-тай холбоотой асуудлыг хэлэлцэж, 13 хүнийг гэрчээр дуудсан боловч найман хүн иржээ.  Уг компани нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай хөрс хуулалтын гэрээг 2011, 2016, 2021 онд гээд гурван удаа байгуулсан. Харин 2019 онд ҮАБЗ-өөс “Эрдэнэс Тавантолгой” ХК-д зөвлөмж хүргүүлсэн. Уг бичигт, гэрээнд нэг м/куб уулын цулыг олборлох ажлын хөлсийг 4.39 ам.доллар буюу 10515.8 төгрөгөөр тооцохоор тохиролцсон нь Цанхийн баруун хэсгийн олборлолтын үнээс даруй 62.4 хувиар өндөр тогтоож, олборлолтын үйл ажиллагаанаас 407.3 сая төгрөгийг хэмнэх боломжийг алдахад хүрсэн гэж үзжээ. Тавантолгойн нүүрсний ордын Цанхын зүүн хэсэгт олборлогчоор ажиллаж байгаа “Ти ти Жи Ви Си Өү” ХХК-тай байгуулсан гэрээний хугацаа 2019 оны хоёрдугаар сарын 28-ны өдөр дуусч байгаа тул гэрээг дахин сунгах шаардлагагүй, харин ч гэрээний улмаас Эрдэнэс Тавантолгой ХК-д учирсан хохирлыг нөхөн төлүүлэх нь зүйтэй гэж үзэж байна” гэжээ.

Түр хорооны дарга, ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр: -Та хэдэн жил гадагшаа явчихав. Яг ямар хэрэгт гэм буруутгасан юм. Таныг оргон зайлж, эх орноосоо зугтаачихлаа гээд байсан. Нэлээд олон жилийн дараа ирж байгаа байх.

Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал асан Б.Энэбиш– Намайг ажлаа өгсний дараагаас харлуулж эхэлсэн. 2008 онд УИХ, Засгийн газрын түвшинд хоёр ордыг ашиглалтад оруулъя гэж компаниудад үүрэг өгсөн. Энэ ажлыг гүйцэтгэхийн төлөө л би ажилласан. Тухайн үед манай охин Австралид амьдардаг байсан юм. Тэгээд төрөх дөхөхөөр нь охин дээрээ очих гээд явсан хойгуур асуудал гарсан. Намайг буруутгаж гурван асуудал ярьдаг юм.  Нэгдүгээрт, Чалкотой гэрээг буруу хийсэн, хоёрдугаарт, 60 тоннын даацтай арван машин Хятадаас авсан. Яагаад худалдан авалт хийсэн бэ гэдэг  Гуравдугаарт, дугуй авсан тендер дээр буруу дугуй авсан гэж ярьдаг. Хувь хүний үүднээс хэлэхэд намайг хэлмэгдүүлэх шинж тэмдэг илт ажиглагдаж байсан. учраас гадаадад амьдарсан юм.

УИХ-ын гишүүн Г.Ганболд: -Б.Энэбишээс нэг зүйл асууя. Тэр үед 79 тэрбум төгрөгийн техникээр танайх өөрсдөө хөрс хуулж байсан. Өөрөө хөрс хуулахыг хориглосон ямар шийдвэр гарсан юм. Өөрийнхөө явуулж байсан ажлыг татан буулгасанд нь харамсаж байна.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн  гүйцэтгэх захирал асан Б.Энэбиш: -Ер нь уул уурхайн гэрээт олборлогч компаниуд хоёр янз л байдаг. 100 хувь буюу өөрсдийн тоног төхөөрөмж, ажилтнуудтай ирээд олборлуулж байгаа компаниас мөнгө авдаг нэг хэлбэр байна. Нэг бол олборлолтын үйл ажиллагааг нь менежмент, стандарт талаас хариуцаад явдаг хэлбэр бий. Бид үргүй зардал гаргаагүй, ажиллагсдаа бодсон шийдвэрийг гаргаж байсан юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *