Их 7-ын орнууд Оросын алмазанд үе шаттай хориг тавина

Их Британийн Ерөнхий сайдын алба “Их 7-гийн орнууд ОХУ-д олборлосон, боловсруулсан, үйлдвэрлэсэн болон үйлдвэрлэлийн бус алмазанд үе шаттай хориг тавихаар тохиролцсон бөгөөд хязгаарлалт 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн нэвтрүүлэхээр төлөвлөсөн талаар мэдээлжээ.

Хоригийн дараагийн үе шатанд гуравдагч орнуудад боловсруулсан Оросын алмаз багтах бөгөөд энэхүү хориг ойролцоогоор 2024 оны гуравдугаар сарын 1-нээс мөрдөгдөнө гэж мэдээнд дурджээ.

Мөн Их 7-ын орнууд Оросын цэрэг, аж үйлдвэрийн салбарт нэн чухал ач холбогдолтой бүх бараа бүтээгдэхүүний экспортыг хязгаарлах үүрэг хүлээсэн хэвээр байгаагаа мэдэгдэж, “гуравдагч талууд” эдгээр арга хэмжээг дагаж мөрдөхийг уриалсан байна.

“Долоогийн бүлэг” өвлийн улирал эхэлж байгаатай холбогдуулан хүмүүнлэгийн тусламж үзүүлэх хүчин чармайлтаа нэмэгдүүлэх, Украины эрчим хүчний дэд бүтцийг дэмжих байр суурьтай байгаа бөгөөд ОХУ-аас Украинд нөхөн төлбөр авах боломжит хувилбарыг авч үзэх болно” гэжээ.

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *